ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Жирэмсэн эмэгтэй болон 16-17 насны хүүхдүүдийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлсэн билээ. Тэднийг файзер вакцинд хамруулж буй бөгөөд одоогийн байдлаар 1031 жирэмсэн эмэгтэй, 860 хөхүүл эмэгтэй, 10294 хүүхэд вакцин хийлгэсэн байна.
Түүнчлэн одоогийн байдлаар нийт 1 сая 918 мянган хүн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол хоёрдугаар тунд 1 сая 709 мянган иргэн хамрагдаад байгааг ЭМЯ-наас мэдээллээ.