Сэрчмаа: Steven Seagal Монголд ирхэд нь хамтдаа Айко дууг нь дуулж ижилдэн дасаад явуулсансан, хажууд сууж байгаа хүүхэнг эхнэр нь болно гэж мэдсэнгүй

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Дуучин Сэрчмаа уянгалаг хайрын дуугаараа ид од болж байх үеэр Steven Seagal монголд ирж байсан юм. Тэр үед дуучин маань ч хувийн амьдрал ч зохиогоогүй нялхаараа байжээ. Тэрхэн зуур 2 биендээ халуухан байсан тухайгаа цахим орчиндоо нийтдэсэн нь олны анхаарлыг татав.

Steven Seagal Монголд ирхэд нь хамтдаа Айко дууг нь дуулж ижилдэн дасаад явуулсансан. /Харддаг шүү та нар зүгээр байгаарай/ Хажууд сууж байгаа хүүхэн одоогийх нь эхнэр болно гэж яахин мэдэх билээ.

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Батсүхийн Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд нилээдгүй жилийг ардаа үдэж байна. Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигч­дээр Брюс Ли, Арнольд Швар­ценеггер, Силь­вестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг. Сигал кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын ша­шин­тан, Ренбүүчи хүн. Тэрээр 2001 онд Монголд анх хөл тавьж “Чингэс хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа” хэмээн ярьж бид­ний анхаарлыг татаж чадсан. Хийх гэж байгаа тэр киноныхоо хатдын дүрийг сонгох гэж Монголд ирсэн түүнд Монголын аль л хацар гоо охид, загвар өмсөгчид нүдэнд нь өртөх гэж хэрэндээ л мэрийцгээсэн гэдэг. Гэтэл Холли­вудын одын нүдэнд Монголын бүжигчин бүсгүй Б.Эрдэнэтуяа тусчээ.

Б.Эрдэнэтуяа Сигалийг Монголд байх хугацаанд хамаг ажлыг нь чадварлаг зохион бай­гуулж, олон хүний хийх ажлыг ганцаараа шаламгай амжуулж, эргэн тойрныхоо хүмүүсийг алмай­руулж байсан гэдэг. Энэ чанар нь Сигалд таалагдаж Б.Эрдэнэтуяад өөрийнхөө нарийн бичиг, тусла­хаар ажиллахыг санал болгож, улмаар нутаг руугаа дагуулан явсан юм. Тэд эхлээд ажил xэpгийн шугамаар xapьцаж байсан ч удалгүй бие биедээ дасан хайр сэтгэлтэй болж нэг гэрт орсон гэдэг. Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болжээ. Сигал авьяаслаг, эр зоригтой жүжигчин гэдгээрээ Холливудын одод дундаа чансаа өндөртэй. Xapaмсалтай нь хувийн амьд­ралын хувьд тогтворгүй, олон бүс­гүйтэй нэр холбогддогоороо хvv­хэмсэг эрчүүдийн нэгд тооцогддог.

Тэрээр Япон, Латин Америк, Аме­рик, Орос, Болгарын бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан. Түүний анхны эхнэр Мияако Фужитан нь Японы үндэсний бие хамгаалах урлаг кендогийн их мастер, багш. Сигал Мияакотой 1975 онд гэрлэн хамт амьдарч хоёр хүүхдийн эцэг, эх болсон ч 1986 онд хоёр тийш болцгоосон юм. Эхнэрээсээ caлан­гуутаа загвар өмсөгч Адриенне ла Руссатай нэр холбогдож, тухайн үедээ сенсааци дэгдээж байв. Энэ xapилцаа нь арван сар орчим л үргэлжилжээ. 1987 онд Сигал Келли Леб­рокстой хурим хийжээ. Энэ үед түүний шүтэн бишрэгчид “Стивен одоо л хүмүүжих нь” хэмээж бай­жээ. Келлитэй есөн жил амьдарч, гурван хүүхдийн эцэг болсны эцэст хамтын амьдралдаа цэг тавьж гэрлэлтээ цyцлyyлсан байна. Энэ бол 1996 он. Энэ үеэс Стивен Сигал гоонь эрийн жаргал, эрх чөлөөг эдэлж, долоо хоног бүр өөр өөр бүсгүйтэй нэр холбогдож, папарацциудын өгөөш болдог байв. * * * Стивен Сигалийн эмэг эх нь монгол цycны хүн байсан талаар ярьдаг.

Эмэг эхийг нь бага балчир байхад гэрийнхэн нь Монгол нут­гаас гарч Улаан-Үд рүү нүүдэллэжээ. Тэндээс явсаар Аме­рикт хүрч. Эмэг эх нь Сигалийн аавыг бага байхад өөрийнхөө амьдардаг байсан тухайн үеийн Монгол орон, хүн ард, ахуй амьд­ралын тухай дурсан ярьдаг байсан гэнэ. Сигал өөрийгөө монгол цycны хүн, Чингэсийн монгол хэмээн ярьж байсан удаатай. Тийм болохоор тэрээр Монголд хөл тавьсан юм. “Чингэс хаан” гэдэг нэртэй, Холли­вудын шилдэг оддыг тоглуулсан шуугиан тарих кино хийнэ хэмээн ярьж байсан ч түүний мөрөөдөл талаар өнгөрсөн. Хийнэ гэж амла­сан кино нь сураг алдарчээ. Энэ талаар тэрээр “Би Чингэс хааны тухай кино хийхийг маш их хүссэн. Олон жил бодсон. Гэхдээ тэр мө­рөөдлөө хаяагүй. Түр завсарласан гэж хэлж болно.

Гэвч би Чингэс хааны тухай кино хийгээгүй ч монгол бүсгүйтэй учирсандаа баярладаг” гэжээ. Б.Эрдэнэтуяаг америкчууд “Си­галийн шинэ найз охин Эмми” гэж нэрлэдэг. 2003, 2004 оны үед л тэгж нэрлэдэг байв. Одоо ч тэр. Гэтэл Б.Эрдэнэтуяа Сигалийн шинэ найз охин байтугай гэргий нь болж, үрийнх нь зулайг үнэрлүүл­жээ. Тэдний хүү нь 2009 оны дол­дугаар сард мэндэлсэн. Сигал отгон хүүдээ Зунзан (Zunzang) буюу Төгсбаясгалант гэдэг нэр өгчээ. Сигал энэ жил 59 настай. Харин Б.Эрдэнэтуяа дөнгөж 30 гарч явна. Б.Эрдэнэтуяа Америкт амьдрахдаа бypyyшaax, сонжих гэсэн ямар нэг таагүй xapьцаатай хүмүүстэй тааралддаггүй гэнэ. Харин Монголд ирэхдээ бусдын хэл амны бай болохоос аль болох зайлсхийж сэм ирчихээд буцдаг гэсэн.

Б.Эрдэнэтуяа Дорноговь аймагт төрж өссөн, айлын ганц охин. Түүнийг багад нь гэр нь хот руу шилжжээ. Хүүхэд байхаасаа бүжиг­лэдэг авьяаслаг, хүн бүрийн хай­рыг татсан өхөөрдөм охин байсан аж. Хотод ирээд Монголын хүүх­дийн ордны бүжгийн дугуй­ланд сурал­цаж олон арван тэмцээ­нээс шаг­нал хүртэж байсан удаа­тай. Тухайн үедээ Монголын цэн­гээнт бүжгийн шилдэг бүжигчдийн нэг гэгдэж байсан юм. Б.Эр­дэ­нэтуяа олон тэмцээнд аваргалж “Хатан хаан” өргөмжлөлийг хүр­тэж, залуу­сын харцыг булаасан сайхан бүс­гүй­­­чүүдийн нэг байв. Хөтлөгч, жүжиг­чин Э.Гантулга түүнд унан тусан дурлаж, хайр зарлаж байс­ныг урлагийн хүрээ­нийхэн дурсдаг юм. Б.Эрдэнэтуяа авьяаслаг бү­жигч­­нээс гадна хэл­ний мэдлэг, бо­ловсрол өндөртэй нэгэн.

2002 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харил­цааны ангийг япон хэлний орчуу­лагчаар төгсчээ. Их сургуулийнх нь андууд түүний тухай “Б.Эр­дэнэ­туяа үеийнхэн дундаа сор нь байсан. Гайхалтай сайхан бүжиглэнэ. Гоё охин байсан боло­хоор залуус их гүйнэ. Ааш зан сайтайгаас гадна маш их ажил xэpэгч, идэвхтэй оюутан байсан” гэж ярьсан юм. Стивен Сигал өөрөөс нь өмнө гурван бүсгүйтэй гэрлэж, зургаан хүүхэдтэй байсан ч Д.Эрдэнэтуяа түүний өмнөх амьдралыг эс тоон түүнтэй амьдралаа холбосон юм. Өөрөөсөө хэдэн үе мултарсан хүнтэй суусныг нь хүмүүс янз бүрээр тайлбарладаг. * * * Стивен Сигал отгон хүүгээ мэндэлсний дараа Америкийн хэвлэл мэдээллийнхэнд сая нэг ам нээж “Би хүүхдүүддээ маш их хайртай, дэндүү их. Долоо дахь хүүхэд маань төрж амьдралыг минь гэрэл гэгээтэй болголоо. Би эхнэр, отгон хүүгийнхээ хамт Луйзана мужид амьдарч байна. Би их гэрсэг хүн шүү. Эхнэр, хүүтэйгээ байхдаа л аз жаргалыг мэдэрдэг” хэмээсэн байна лээ. Холливудын алдартай жүжиг­чинтэй амьдарч буй Б.Эрдэнэтуяа гэх бүсгүйн талаар товч сонир­хуулахад ийм байна.

Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа: Төгсөд хүрэхийг хайр мэдтүгэй

2018-02-12 Холливудын алдарт жүжигчин, кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын ша­шин­тан, Ренбүүчи Стивен Сигал Батсүхийн Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд 13 жилийн нүүр үзэж байна. Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болжээ. Стивен Сигалийн эмэг эхийг бага байхад гэрийнхэн нь Монгол нут­гаас гарч Улаан-Үд рүү нүүдэллэжээ. Тэндээс явсаар Аме­рикт хүрсэн гэж ярьдаг.

Эмэг эх нь Стивен Сигалийн аавыг бага байхад өөрийнхөө амьдардаг байсан тухайн үеийн Монголын тухай дурсан ярьдаг байсан. Тиймээс Стивен Сигал өөрийгөө монгол цycны хүн хэмээн ярьж байсан удаатай гэдэг. Эхнэр Б.Эрдэнэтуяа нь Дорноговь аймагт төрсөн. Хүүхэд байхаасаа бүжиг­лэдэг, авьяаслаг охин байжээ. Хотод ирээд Монголын хүүх­дийн ордны бүжгийн дугуй­ланд сурал­цаж олон арван тэмцээ­нээс шаг­нал хүртэж байсан удаа­тай.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх