UFC холбооны аварга Аманда Нунес Ким Кардашяныг тулаанд дууджээ

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“UFC” холбооны эмэгтэйчүүдийн аварга Аманда Нунес реалити шоуны од Ким Кардашяныг тулаанд дуудсан байна. Нунес лхагва гарагт (2021.06.08) өөрийн Твиттер хуудсан дээрээ “@KimKardashian хоёулаа тулалдах уу” гэж жиргэжээ.

Сүүлийн үед мэргэжлийн тулаанчид олны танил инфлюенсерүүдтэй тулалдах нь ихэссэн. Тухайлбал өнгөрсөн ням гарагт (2021.06.06) боксын замналынхаа турш нэг ч удаа хожигдож байгаагүй домогт Флойд Мейведер “Youtube” од Логан Полтэй тулалдсан. Тэрхүү тулаанд хэн нь ч ялалт байгуулаагүй юм. “UFC” холбооны захирал Дана Вайт боксын ертөнцөд дуулиан дэгдээсэн Логан Полын талаар ярьжээ. Тэрбээр хэлэхдээ Пол шиг олон дагагчтай хүмүүс мэргэжлийн тулаанд оролцсоор байх болно хэмээсэн байна.

Вайт Нунес болон Кардашяны талаар “Ким Кардашян Аманда Нунестэй тулалдахыг хүсвэл юу болно гэж бодож байна. Тэр тулаан маш олон хүний анхаарлыг татна. Маш олон тулаанчид энэ залуу тийм их мөнгө олж байна гээд гонгиноод байдаг. Ким Кардашян Аманда Нунестэй тулалдвал хэр их мөнгө олно гэж бодож байна?” гэжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх