ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Бид улсын төсвөөс мөнгө гаргаж, төрийн тэргүүнээ хуулийн хугацаанд сонгож, Үндсэн хуулиар олгогдох эрхээ эдэлж байгаа иргэд хэнээс ч хамаарахгүйгээр бие даасан сонголтоо хийх нь зөв. Цагаан сонголт хийх гэдэг нь сонгуульд сөргөөр нөлөөлөх гэсэн ажил.
Цагаан сонголт хийхгүй байх хэмээн иргэддээ итгэж байна. Олгогдож байгаа боломжийг ашиглаад өөрсдийн саналаа өгөх байх гэж бодож байна.
Сонгуулийн нүсэр ажил, зардал мөнгөө бодоод, олон албан хаагчдын ажлын үр дүнг иргэд хүндэтгэж, цагаан сонголт гэдгийг хийхгүй байх гэж сонгогчдод итгэж байгаа" гэлээ.