ГССҮТ бөөрний хурц дутмагшлын үеийн гемодиалез эмчилгээг нэвтрүүллээ

  • 0
  • 137
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлөө нэмэн олон улсын дэвшилтэт технологийн шийдэлтэй NIPRO- NCU 18 аппаратыг суурилуулан бөөрний хурц дутмагшлын үеийн гемодиалез эмчилгээг эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээндээ шинээр нэвтрүүллээ.


Ингэснээр осол гэмтэл, үжлийн халдвар, хордлого болон түлэнхийн өвчний хүндрэлийн улмаас бөөрний дутагдалд орох эрсдэлийг бууруулах боломжтой болж байгаа юм.

 

Тус төвийн гемодиалез эмчилгээний баг өнөөдрөөс түлэнхийн өвчний хүндрэлээс бөөрний хурц дутагдалд орсон анхны үйлчлүүлэгчид гемодиалез эмчилгээг хийж эхэллээ. Эрчимт эмчилгээний клиник бие даасан гемодиалез эмчилгээний тасгийн үйл ажиллагааг Эмчилгээ эрхэлсэн дэд захиарал Р.Гантуяа нээж гемодиалез эмчилгээний тасгийн эмч Ө.Бямбаринчин сувилагч Б.Бурмаа, инженер Б.Ариунболд, түлэнхийн эрчимт эмчилгээний эмч Мөнхбаяр болон УГТЭ гемодиалезийн эмчилгээний хамт олонтой хамтран гемодиалез эмчилгээг амжилттай хийжээ.

 

Ингэснээр цаашид тус багийн хамт олон тусламж үйлчилгээний төрлөө нэмж хэвлийн диалез эмчилгээг нэвтрүүлэх боломжтой болж байна.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх