Зээлгүй ахмадуудын данс руу сая төгрөгийн мөнгөн тэтгэмж шилжүүлнэ

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс /2021.05.21/ эхлэн тэтгэврийн дансанд нь шилжүүлж эхэлнэ. Тодруулбал, 238 мянган ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгож, үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК  тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард  ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан билээ. Нийтдээ  228.5 мянган ахмад настны  763 тэрбум орчим зээлийг төр тэглэж өгсөн. Энэ нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварласан шийдвэр болсон тул зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгохоор болсон юм.

Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь олгоход 216 тэрбум төгрөг зарцуулах аж.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол"ХХК,  “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2020 онд  өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн бол энэ удаад ч мөн адил тэтгэврийн зээлгүй ахмадуудад 216 тэрбум төгрөгийг  олгоно.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх