Иран улс коронавирусний вакцинаа үйлдвэрлэж эхэлжээ

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Туршилтын гурав дахь үе шатандаа байгаа коронавирусний вакциныг Иранд үйлдвэрлэж эхэллээ. Дотооддоо гарган авсан COVIRAN Bereket” вакциныг цувралаар үйлдвэрлэж эхэлснээр вакцинжуулалтын асуудлыг эрт шийднэ гэж тус улсын эрх баригчид найдаж байна.

Ираны эрх баригчид есдүгээр сар гэхэд 30 гаруй сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тавдугаар сард 1 сая, зургаадугаар сард 3.5 сая, долоодугаар сард 12 сая, наймдугаар сард 15 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Тус улс дотоодын анхны вакцин болох COVIRAN Bereket”-ийг 2020 оны 12 дугаар сарын 29-нд хүн дээр анх туршсаны дараа эмнэлзүйн туршилтууд амжилттай болсон гэж зарласан юм.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх