Нидерланд: Хязгаарлалтыг эсэргүүцсэн үймээний үеэр 30 гаруй хүн баривчлагджээ

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


Нидерландад коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Нэгдүгээр сарын 31-ний ням гарагт Амстердам хотын төвд байх Музейн талбайд болсон эсэргүүцлийн үеэр 33 хүн баривчлагдсан талаар хотын цагдаагийн газар мэдээлснийг NBC дамжуулжээ. 
height=440
Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагт талбай дээр 600 орчим хүн цугласан байна. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон журам үйлчилж байгаа тул цагдаагийнхан тэднийг тараажээ. Эсэргүүцлийн ажиллагаа Нидерландын бусад хотуудад ч өрнөсөн бөгөөд Амерсфорт хотод эсэргүүцэгчид цагдаагийнхан руу лонх шидэж, Хертогенбосд 150 гаруй хүн супермаркет дээрэмджсэн байна.  Харлем болон Роттердамд эсэргүүцэгчдийг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглажээ.
height=440
Эргэн сануулахад, коронавирустэй тэмцэх зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал олон өдрийн турш үргэлжилж, зарим үед эмх замбараагүй байдал болон хувирч байсан юм. Энэ улсад 21.00-04.30 цагийн хооронд хөл хорих цаг үйлчилж байгаа бол 12 дугаар сарын 15-ны өдрөөс хоёрдугаар сарын еснийг хүртэл эмийн сан, нэн хэрэгцээт барааны дэлгүүрээс бусад бүх худалдаа, үйлчилгээний газрууд хаагдаж, бүх шатны сургуулиудыг алсын зайн сургалтад шилжүүлсэн байна. 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх