Испанид -25 хэм хүйтэрч долоон хүн нас баржээ

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Испани улсад их хэмжээний цас орж, цаг агаар эрс хүйтэрсний улмаас долоон хүн нас баржээ. Тодруулбал, Испанийн зарим хэсэгт -25 хэм хүрч хүйтэрсэн нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиогоогүй хүйтэн цаг уур болохыг эрх баригчид мэдээлээд байна.

Цасан шуурганы дараа үлдсэн цас мөс болон хувирснаар нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл болон зам тээврийн осол ихээр гаргаж байгаа аж. Тиймээс тус улсын Засгийн газраас ахмад настнууд болон бага насны хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байна. Мөн цас, мөсөн дээр халтирч бэртсэн иргэд ихээр эмнэлэгт хандах болжээ.

Амь насаа алдсан долоон хүний хоёр нь орон гэргүй иргэд байсан бол бусад нь хүнс авахаар гарсан ахмад настнууд болон нэг дугуйтай хүүхэд байжээ.

 

style=text-align:

 

 

style=text-align:

 

Эх сурвалж: Alijazeera


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх