Өвөр Монголд 500 мянган хүнийг вакцинд хамруулна

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өвөр Монголд 500 мянган хүнийг вакцинд хамруулна

 

Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Хятадад боловсруулсан, коронавирусээс сэргийлэх вакцин ашиглан 500 мянга орчим хүнийг вакцинд хамруулна гэж Өөртөө засах орны Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороо мэдэгдсэнийг Жэнминь жибао сонин дамжуулжээ. Өвөр Монголд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр вакцинжуулалт эхэлсэн бөгөөд энэ хугацаанд вакцин тариулсан хүмүүст ноцтой сөрөг үр дагавар гараагүй гэж эрүүл мэндийн хороо мэдээлсэн байна.

 

Эхний ээлжинд халдварын өндөр эрсдэлтэй салбаруудад ажилладаг, хөлдөөсөн импортын бүтээгдэхүүний боловсруулалт хариуцдаг ажилтнууд, хяналтын цэгүүд дээр хөл хорионы хяналтын албанд ажиллаж байгаа иргэд, нисэх, нийтийн тээвэр, хүнсний бүтээгдэхүүний зах, эмнэлгийн байгууллагууд, өвчний хяналтын салбарт ажилладаг хүмүүс болон вирусийн халдварын дунд болон өндөр эрсдэлтэй бүс нутаг, орнуудад ажиллах, сурахаар төлөвлөж буй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулж байгаа аж. 

 

Нэгдүгээр сарын таван гэхэд гол бүлэгт багтаж буй хүмүүст коронавирусээс сэргийлэх вакцины эхний тунг тарьж дуусгах, харин хоёрдугаар сарын таван гэхэд хоёр дахь тунг тарихаар Өвөр Монголын эрх баригчид төлөвлөжээ. Өвөр Монголын засаг захиргааны төв болох Хөх хотод нийтдээ вакцинжуулалтын 47 цэг ажиллаж байгаа бөгөөд өдөр бүр 1200 тун тарилга хийж байгаа талаар Хөх хотынх хоёрдугаар эмнэлгийн захирал Ли Гуймэй өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх