Хойд Солонгос коронавирустэй тэмцэх арга хэмжээгээ чангатгажээ

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Хойд Солонгосын эрх баригчид улс орных нь нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар нэвтэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам чангатгасан хэмээн Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын тусгаарлалтын байрнууд эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Түүнчлэн Хойд Солонгосын иргэдэд шинэ халдварын талаар мэдээлэл өгөхөд чиглэгдсэн олон нийтийн мэдээллийн аян үргэлжилж байгаа гэнэ. 

Энд дуулгахад, БНАСАУ-ын эрх баригчид нутаг дэвсгэр дээр нь коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгддэг бөгөөд энэ нь цар тахал эхэлмэгц хатуу хязгаарлалт  тавьж, хилээ эрт хаасантай холбоотой гэж ДЭМБ онцолж байв.

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх