Өмнө нь Их Британид илэрсэн коронавирусийн шинэ штаммын халдвар АНУ-ын нутаг дэвсгэр дээр анх удаа бүртгэгджээ. Энэ тохиолдол Колорадо мужаас илэрсэн гэж тус мужийн захирагч Жаред Полис мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Өнөөдөр бид Колорадод коронавирусийн өөр нэг төрлийг илрүүллээ. Энэ бол Их Британид илэрсэн тэр хувьссан штамм гэж захирагч мэдэгджээ.
Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр Британийн хувьссан штамм бүртгэгдсэн анхны тохиолдол бөгөөд халдвар тээгч нь 20-29 насны эрэгтэй, одоо тусгаарлалтад байгаа гэнэ. Эрх баригчдын мэдээлснээр, сүүлийн үед тэрбээр алс газар зорчоогүй байна.
Энд дуулгахад, АНУ коронавирусийн халдварын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд 12 дугаар сарын 29-ний байдлаар тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 19.4 сая давсан бол халдварын хүндрэлийн улмаас 336 мянган хүн нас баржээ.