АНУ Хятадын ТикТок апп-ыг тус улсад хориглох хугацааг 12 дугаар сарын 4 болгож хойшлуулсан талаар РИА Новости мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 25-нд АНУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын зөвлөлөөс мэдэгдсэнээр хугацааг энэ сарын 27-ноос ирэх сарын 4 хүртэл долоо хоногоор сунгаж байгаа нь тодорхой болсон байна.
Өмнө нь АНУ ByteDance компанид ТикТоктой холбоотой гэрээ хэлэлцээрийг 15 хоногийн дотор цуцлахыг сануулжээ. Есдүгээр сарын 18-наас АНУ-ын нутаг дэвсгэр дээр TikTok, WeChat апп-ийг хэрэглэхийг хориглосон. Ард иргэдийг утсан дээрээ суулгасан программа устга гэж шаардахгүй ч Apple, Google компаниас Хятадын программыг устгахыг үүрэг болгожээ. Гэхдээ Apple, Google компани нь олон улсад энэ үйлчилгээгээ хэвийн үзүүлэх юм байна.
Эх сурвалж: www.lenta.ru