ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зуйван танхим дахь ажилдаа эргэн орж, Дельта” хар салхитай холбоотой нөхцөл байдал, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний асуудлаар бага хурал хийжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны даргын туслах Брайан Моргенстерн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Энэ талаар Д.Трамп Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Дельта” хар салхитай холбоотой нөхцөл байдлаар бага хурал явуулаад зогсохгүй Техасын амбан захирагч Грег Эббот, Луизиана мужийн захирагч Жон Бел Эдвардс нартай ярилцсан гэжээ.
Д.Трамп Зуйван танхимд эргэн ирэхийн оронд өөрийгөө тусгаарлах нь дээргүй юу хэмээх сэтгүүлчийн асуултад Моргенстерн хариулахдаа, бид Зуйван танхимд үйл ажиллагааг аюулгүй зохион байгуулж, тогтмол халдваргүйжүүлэлт хийж чадна гэжээ. Хэн нэгэнд аюул учруулахгүйгээр үүнийг хийх арга замууд бий гэж тэрбээр мөн хэлсэн байна.
Цагаан ордонд Д.Трампт зориулж тусгаарлагдсан өрөө гаргасан тухай CNN” телевиз өмнө нь мэдээлсэн байна. Энэ өрөө нь Зуйван танхимаас болон түүний ойрын туслахуудын албаны өрөөнөөс хол байрлалтай хэмээн тус телевиз мэдээлжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг