ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, эхнэр Мелина Трамп нар коронавирусын халдвар авснаа баасан гаригт зарласан нь дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан мэдээлэл байв. Трампын энэ мэдэгдлийн дараа ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден өөрийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсныг зарласан юм. Учир нь тэд есдүгээр сарын 30-нд сонгуулийн өмнөх анхны мэтгэлцээнээ хийсэн билээ. Энэ үеэр тэд бие биерүүгээ дайрч, ширүүхэн тулаан” болсон. Гэвч Жо Байден өөрийн цахим хуудаснаа Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай Мелина Трамп нарыг хурдан эдгээрэй гэж хүсч байна. Бид ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн эрүүл, аюулгүй байдлын төлөө залбирах болно” гэж бичжээ. Үүнээс гадна дэлхийн олон орны удирдагч Трампын эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлээд байна. АНУ-ын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар хэн юу хэлснийг хүргэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама
Мишель Обама бид хоёр ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёрыг хурдан эдгэх бүхий л арга замыг эрэлхийлээсэй гэж хүсч байна. Бид яг одоо улс төрийн хүрээнд маш их тэмцэлтэй байгаа ч адилхан Америк хүн гэдгээ санацгаая. Бид бүгд адилхан хүн. Тиймээс ямар нам байхаас үл шалтгаалан хүн бүр эрүүл байгаасай гэж хүсч байна.
Жо Байдены дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн Камала Харрис
Ерөнхийлөгч Трамп болон түүний гэр бүлийг хурдан эдгэхийг хүссэн Байдены давалгаанд би нэгдлээ. Трампын гэр бүлийн эрүүл мэндэд бид санаа зовниж байна.
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ
-Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн эрүүл мэндийн төлөө би залбирнаа. Тэд удахгүй эдгэрнэ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сөрөг байр суурь илэрхийлжээ. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч коронавирусын халдвар авчээ. Өмнө нь ОХУ вакцин санал болгож байсан ч АНУ татгалзаж, вакцины талаар ноцтой зүйл хэлж байсан. Гэхдээ ОХУ-ын улс төрчид вакцин хийлгэсэн учраас халдвараас сэргийлэх дархлаатай болсон. Харин АНУ-ын улс төрчдөд дархлаа тогтоогүй учраас тун хэцүүхэн байдалд орлоо. Гэвч Трампыг хурдан эдгээсэй гэж бид хүсч байна хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Эх сурвалж:www.polit.mn