Үлгэр жишээ хосууд

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Цар тахлын үед гадны томоохон мэдээллийн сайтууд гэр бүл, иргэдийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх оддын тухай сонирхолтой мэдээллийг цувралаар хүргэж эхэлжээ. Энэ удаа тэд хамгийн хайр татам, үлгэр жишээ хосуудын нэгээр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нарыг нэрлэжээ. Хаана ч явсан тэд хоорондоо эвтэй, маш дотно харагддаг нь хүн бүрт халуун дулаан уур амьсгалын мэдрүүлдэг аж. Тиймээс олон нийтийн хүсэлтээр эрхэм ерөнхийлөгчийн гэр бүлийн амьдралыг харуулсан зургууд, ялангуяа тэдний аялал, олон нийтийн арга хэмжээнд оролцож байсан үе, энгийн чөлөөтэй, дотно авахуулсан зургуудыг цувралаар хүргэж байна. Барак Обамагийн охидтойгоо хамт зугаалж буй зургууд, Мишель Обамагийн үзэсгэлэнтэй, дэгжин хувцаслалтууд гээд  папрацчдын дуранд өртсөн бүх зургийн дор "Тэд үнэхээр төгс хосууд”, "Гайхалтай”, "Тэд бие биенээ их сайн ойлгодог байх”, "Тэдний нүднээс хайр гэрэлтэж байна” гэсэн сэтгэгдлүүд ирсээр байгаа аж.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх