АНУ-ын эрх баригчид плазм эмчилгээг цар тахлын эсрэг хэрэглэж эхлэх шийдвэрийг гаргажээ

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

АНУ-ын эрх баригчид плазм эмчилгээг цар тахлын эсрэг хэрэглэж эхлэх шийдвэрийг гаргажээ

 


АНУ-ын эрх баригчид Ням гарагт плазм эмчилгээг Covid-19 өвчтөнүүдэд хэрэглэж эхлэх албан ёсны шийдвэрийг гаргажээ. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрийг цар тахалтай тэмцэх үйлсэд гарсан томоохон дэвшил гэж Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүниий цуснаас авсан сийвэнг өвчтэй хүнд тарих замаар хийдэг эмчилгээг плазм эмчилгээ гэдэг.

Гэхдээ мэргэжилтнүүд энэхүү эмчилгээний аргыг гүйцэд туршигдаагүй байхад улс төрийн дарамт шахалтын дор шийдвэр гаргалаа хэмээн шүүмжилж байна. АНУ-ын мэргэжилтнүүд өнөөдрийн байдлаар 53,000 орчим өвчтөнд уг аргыг туршаад байгаа ч үр дүн нь батлагдаагүй гэж олон судлаачид үздэг. Ням гарагийн шийдвэрийг гарахаас өмнө Дональд Трамп твиттер хуудсандаа ямар нэг бүлэглэл зориудаар плазм эмчилгээг сонгуулийн өмнө нэвтрүүлэхгүй байхаар саад хийж байна” гэж бичиж байв. Трампын засаг захиргаа коронавирусийн эсрэг вакциныг мөн арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох сонгуулийн өмнө яаравчлан гаргахаар шахалт үзүүлж буйг Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан нийтийн эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Лучиано Борио хэрвээ плазм эмчилгээний аргыг зөвшөөрвөл FDA (АНУ-ын хүнс, эмийн хэрэг эрхлэх газар) улс төрийн дарамт шахалтад орсны шинж” хэмээн Нью Йорк Таймс сонинд ярьж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх