Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн гарган авсан вакциныг үйлдвэрлэж эхэлсэн тухай ОХУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Дэлхийд анхных болох коронавирусний вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэж, Спутник V гэж нэрлэсэн юм. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна. Вакциныг өөр хэд хэдэн төрлийн вакциныг гарган авсан платформд тулгуурлан бүтээсэн юм.
Энэхүү вакцинаас нийт 1 тэрбум туныг нийлүүлэх хүсэлтийг ОХУ 20 гаруй орноос хүлээн авсан тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев өмнө нь мэдэгджээ. Үүнээс гадна таван улсад вакцин үйлдвэрлэхээр тохиролцсоныг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.