Ази тивээс вирусний халдвар хамгийн их өртөж буй Энэтхэг улсад нөхцөл байдал хүндэрсээр байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн ажилтнуудын холбооноос мэдээллээ
Тус улсад энгийн иргэдийн дунд халдвар өндөр байгаа ч эмч, эмнэлгийн ажилтнуудад халдварын тархалт эрчимжиж байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байна. Тухайлбал тус улсын хэмжээнд 200 гаруй эмч коронавирусний улмаас энджээ.
Улсын хэмжээнд хэдэн эмчидт халдвар халдсан тухай нарийн мэдээлэл гаргахад төвөгтэй байгаа гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэтхэгийн эрүүл мэндийн ажилтнуудын холбооны мэдээллээр Тамил Надү мужид 43, Гужарат мужид 23 эмч амиа алдсан нь бүс нутгуудаа тэргүүлж байна.
Эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах, хамгаалалтын хувцал хэрэглэлээр хангах ажлыг Засгийн газраас яаралтай зохион байгуулахыг холбооны зүгээс хүсчээ.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээр тус улсад коронавирусээр 2.4 сая хүн өвчилж, 48 мянган хүн энджээ. Батлагдсан тохиолдлын тоогоор тус улс дэлхийд АНУ, Бразил улсын араас гуравдугаарт бичигдэж байна.