Нэг сарын хугацаанд 65 сая орчим хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулах боломж ирэх 9 дүгээр сард бий болно гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна.Энэ тухай АНУ-ын Эрүүл мэндийн сайдын туслах Бретт Жируар мэдэгджээ.
АНУ-ын Засаг захиргаа илүү олон хүнийг шинжилгээнд хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ирэх сард 50 сая орчим хүнийг сарын хугацаанд шинжилгээнд хамруулах боломжтой болох бол 9 дүгээр сард 65 сая хүнийг хамруулна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Одоогоор өдөр бүр 770 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд энэ нь цар тахал дэгдэж эхэлснээс хойш хэд дахин өссөн үзүүлэлт юм. Үүнээс гадна АНУ-ын Засаг захиргаа шинжилгээний хариу гарах хугацааг богиносгохыг хичээж байгаа” гэж Бретт Жируар мөн хэлсэн байна.