ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Ирэх долоо хоногоос эхлэн гадуур болон олон нийтийн газраар зорчихдоо заавал амны хаалт зүүж байх тухай Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгдлээ.
Долоодугаар сарын 15-нд тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэхүү журмыг дагаж мөрдөх шаардлагатай болно гэж мэдэгджээ.
Харин Ерөнхий сайд Кастекс өчигдөр Сенатад мэдэгдэхдээ хугацааг урагшлуулна гэлээ. Наймдугаар сард хэтэрхий оройтсон байх болно гэсэн юм.
Францын баруун хойд хэсэгт байрлах Майенне мужид халдвар тархах болгоомжлолоос үүдэн энэ тушаал Пүрэв гарагт хүчин төгөлдөр болно.
Франц улсад өнөөг хүртэл нийтийн тээврээр зорчих, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүхийг шаардсан тодорхой дүрэм, журам байгаагүй байжээ.
Эх сурвалж: BBC.com