\'\'Юу ч болсон бай миний ханийн л зөв\'\' гэдэг үг байдаг. Мэдээж гэр бүлийн халуун дулаан, хайр дүүрэн сайхан харилцаанд энэ үзэл их нөлөөтэй. Сонгуулийн дараа цахимд шууд дамжуулалт хийж \'\'Энэ яваа насандаа ахиж хэзээ ч нутагтаа очихгүй, миний дууг нэг нь ч битгий сонсоорой\'\' хэмээн гомдлоо илэрхийлж шуугиан дэгдээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг MNB сайтад өгсөн ярилцлагадаа ийн өгүүлжээ.
-Олон хүн таны гэр бүлийн хүний үйлдлийг зөв, буруу гэж ярьж байна. Харин та ямар хариулт өгөх вэ?
-Алсын хараагүй болсон Монголчууд гурил, будаа, гоймон, хэдхэн төгрөгт хууртан сонголт хийсэнд харамсаж байна. Олон зуун жилийн түүхтэй Монгол Улсын замнал түүхээ мэдэхгүй ирээдүй болсон хойчдоо ямар ирээдүйг үлдээх вэ гэсэн итгэл, үзэл бодолгүй болж дээ. Тийм үйлдэл гаргасан нь миний нөхрийн зөв байсан. Монголчууд миний ханийг гаднынхантай нийлж Монголоо зарахгүй гэдэгт, авилгал авч хуурамч дүр эсгэхгүй гэдэгт, амин хувиа хичээж ганцаараа сайхан амьдрахын төлөө зүтгэхгүй гэдэгт итгэх хэрэгтэй.
Монголын төлөө бүхий л зүйлээ зориулах халуун сэтгэлтэй залуусаа бүү гомдоогоосой.