ЯЛТАН Д.ҮҮРИЙНТУЯА УИХ-Д НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ ЮУ?(Бичлэгтэй)

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 

 С.Эрдэнэ нарын найман хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх 2009.01.22 өдөр хэлэлцэж 21.00 цагийн орчимд шийдвэрээ гаргасан.
Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Өөрийн үүсгэн байгуулсан Төгс-эрдэм” төрийн бус байгууллагаас Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 16 сая төгрөгөөр үнэлэгдэх машиныг 18 сая төгрөгөөр зарсан,
-Өмгөөлөгч нарт нийгмийн даатгалын хөрөнгөөс 1.9 сая төгрөг өгсөн,
-УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн Гэрэл” зочид буудлыг 95 сая төгрөгөөр авсан,
-УИХ-ын 2008 оны сонгуулийн 25-р тойргийн дүнг будилаантуулсан зэрэг хэрэгт буруутган 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасанчлан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр Содномзундуйн Эрдэнэд зургаан жил,
Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарт таван жил нэг сар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Сонгуулийн дүн будлиантуулсан хэрэгт Ч.Чулуунчимэг, Д.Үүрийнтуяа, Н.Ширэндэв, Б.Жаргал, Г.Намхайдорж нарыг буруутган Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тус бүрийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5.5 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Мөн С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарын завшсан 45 сая төгрөгийг яллагдагч нараас гаргуулж, УНДЕГ-т олгож, эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэж байжээ.
 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх