БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн өдөр БНХАУ-д коронавирусний халдварын таван шинэ тохиолдол, мөн шинж тэмдэггүй гурван тээгч илэрч, найман хүн эдгэрсэн бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.
Шинэ тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд дөрөв нь Шанхай хотод нэг нь Сычуань мужид бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад коронавирусний халдварын 83 027 тохиолдол илэрч, 78 327 хүн эдгэрсэн бол 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар коронавирусний халдвартай 66 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Гаднаас нийтдээ 1768 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1707 хүн эдгэрчээ.
БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар гурван ийм тохиолдол илэрсний нь нэг нь гаднаас орж ирсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 297 тээгч эмнэлгийн хяналтад байгаа аж.