Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож байгаа. Яллагдагчаар цагдан хорих нэг сарын хугацаа дууссан байхад үргэлжлүүлэн хоригдсоор байгаа Г.Загдаа өөрийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай гомдлыг хорих 461-р ангийн тоо бүртгэлийн албанд бичжээ.
Өргөдөлд Иргэн Г.Загдаа миний бие нь 2020.04.11 нд 461-р хорих ангид хоригдоод нэг сар 14 хонож байна. Энэ хугацаанд иргэн Г.Загдаа миний бие хуулийн байгууллагын зарим нэгэн эрх бүхий албан тушаалтнуудын хуулийг буруу ашиглан миний эрхийг ноцтой зөрчиж байгаатай холбогдуулан өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэе!!!
Тодруулбал: БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөгч ахмад Сод-Эрдэнэ хошууч Алтангэрэл Хяналтын прокурор Гантулгабат хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэсэн 2020.05.18-ны №156-р тогтоолоор 200601796878 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш хэргийн бодит байдлыг тогтоохдоо үндсэн хуулиар тогтоогдсон хүний халдашгүй эрхийн байдалд халдаж, өмгөөлүүлэх, гэм буруутайг урьдчилан тогтоох, мэдээллээр хангуулах, хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангахгүй гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдаар татаж гэрчүүдэд хууль сануулах үйл ажиллагааг тодорхой ойлгомжтой сануулахгүйгээр илэрхий ойлгомжтой худал мэдүүлгээр хүнийг гүтгэх, хоригдож буй иргэдийн дэргэд хэргийг танилцуулж, хоригдож буй иргэдээр сэтгэлийн дарамж учруулах гэх мэтээр учир шалтгааны улмаас өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна. Энэ өлсгөлөнгөөс болж миний амь нас, эрүүл мэндээр хохирох аваас энэ шийдвэрийг гаргасан Гантулгабаттай хариуцлага тооцохыг танай байгууллагаар уламжлан эхнэр хүүхэддээ гэрээслэл бичиж үлдээж байна.
461-р ангийн дарга, удирдлагууд, албан хаагч, эмнэлэгийн ажилтнуудад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд ямар ч гомдолгүй. РД:59061915 Г.Загдаа гэжээ.