Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

 


Гудамжны гуйлгачингаас үл хөдлөх хөрөнгийн саятан болсон түүх үлгэрт  л гардаг. Харин ийм түүхийг  Монголд төгсөрсөн луйварчид бий болгож байна. Саяхныг хүртэл гудамжны тэмцлээр шантаажилж 2 өрөө байртай болж байсан захиалгат жагсаалын загалмайлсан эцэг О.Магнай өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн эзэн, Монголын толгой баячуудын нэг мэт хаахалзаж, АН-ын шударга ёсны туг болон намирч явна.

12 жилийн өмнө эрх мэдлийн төлөө олон аавын хүүгийн эрүүл мэндийг золиослон бослог үймээн гаргаж, шоронд хүртэл сууж амьтан болон гарч ирж байсан тэрбээр өнөөдөр танигдахын аргагүй өөрчлөгдсөн.  Шударга тэмцэгчийн дүрд нь  итгэсэн АН-ынхан  2012 оны сонгуулийн дараа түүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга хүртэл болгож байлаа. Гэвч тэр яг  энэ үеэс шударга” маскаа зүүж, шударга бусаар баяжих эхлэлээ тавьжээ.

src=https://shuurhai.mn//uploads/2020/05/411c93c69945c25c7f332ec7eec81f2c.png

Өмнө нь тэрбээр тэмцэгч гэх нөхдөө ашиглан, жагсуулж, тэмцүүлж уул уурхайн компаниудыг шантаажилдаг байсан. Харин одоо шантааж нь төгсөрч, төрсөн эхтэйгээ нийлэн гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг  луйвраар дээрэмддэг болжээ.

БГД-ийн 10 р хороолол буюу 25 дугаар эмийн сангийн урд талд 11 давхар шилэн барилга бий. Тэр барилгыг анх Ливан улсын иргэн Мохамад  Зухуэр Итан өөрийн хөрөнгөөр барьж эхлүүлжээ. Нийтдээ 4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх обьект аж. Гэтэл О.Магнай ээж Отгонжаргалтайгаа хуйвалдан зарсан газрынхаа төлбөрийг нэхэмжлэх замаар хууль хяналтынхантай нийлэн уг обьектийг 724 сая төгрөгөөр үнэлүүлэн дээрэмджээ. Энэ  хэрэг саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шударга дүр эсгэсэн Магнайгийн мааскыг хуу татан урж эхэллээ.

Ливан улсын иргэн Мохамад  Зухуэр Итан гэж хэн бэ?

src=https://shuurhai.mn//uploads/2020/05/fb628bda8817039f22967690a77bf976.png

2011 оноос Монголд хөрөнгө оруулан амьдарч байсан. Ливан дахь Монгол Улсын өргөмжит консулаар ажилладаг. Монгол Улсад 3,5 сая долларын хөрөнгө оруулсан бизнесмэн.

О.Магнайтай хөрөнгийн маргаан үүсгэснээр 2015 оноос хойш Монгол Улсад орж ирэх эрхээ хасуулсан юм.

О.Магнайгийн Мохамад  Зухуэр Итаныг дээрэмдэж, луйвардаж авсан  аргачлалыг товчлон хүргэе.

  1. О.Магнай 2012 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын даргаар томилогдсоны дараахан Мохамад Зухуэр Итантай анх танилцаж, хуурай ах дүүс болжээ
  2. 2014 он. Өөрийн төрсөн ээж Отгонжаргалын Анаг сархиа” ХХК-ийн эзэмшиж байсан БЗД-ын 1-р хороо буюу ДСНК-ийн хажууд байрлах 889 м2 газрыг 300 мянган ам.доллар буюу 551 сая 652 мянган төгрөгөөр зарж, газрын гэрчилгээгээ Ливаны хөрөнгө оруулалттай Синдарс” компанид шилжүүлэн өгчээ
  3. 2016 он. О.Магнайгийн ээж Отгонжаргал Синдарс” компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч зарсан газар болон компаниа эргүүлэн авах нэхэмжлэл гаргажээ

Луйвар 1: Газраа зарж 300 мянган ам.доллар авсан. Гэвч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр газраа ч баригдаагүй барилгаас авах 332 м2 газраа үнэлэн 724 сая төгрөг нэхжээ. О.Магнайд баригдаагүй барилга дахь талбайгаас гадна газраа ч буцаан авах боломж харагджээ.

src=https://shuurhai.mn//uploads/2020/05/b4fe2c5bef78745dd777e953b8f98072.png

  1. 2017 он. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын захирамж гарган ганц Синдарс” компанийн газрыг үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр дээрх газрын зөвшөөрлийг цуцлууллаа.
  2. 2017.11.13. О.Магнайгийн ээж Магнай Баянзүрх” ХХК байгууллаа
  3. 2018. 03.02 БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Синдарс” компанийг Магнайгийн ээжид 300 мянган ам.доллар буюу тухайн өдрийн ханшийн зөрүүгээр 772 сая төгрөг гаргуулах шийдвэр гарлаа. Гэхдээ энэ хэрэгт хариуцагч талаас хэн ч оролцоогүй бөгөөд хэргийн гол хариуцагч Мохамад Зухуэр Итаны Монгол Улсад орж эрхийг нь хил дээр хаалгасан байжээ.
  4. 2018. 05.18 Синдарс” компанийн цуцлагдсан газрын зөвшөөрөл Баянцамхаг” ХХК буюу О.Магнайгийн ээжийн компанийн нэр дээр шилжлээ

Луйвар 2: Газрын зөвшөөрлийг нь цуцлууллаа. 2 сарын дараа ээжийнхээ шинээр байгуулсан компанийн нэр дээр уг газраа буцаан шилжүүлэн авлаа

src=https://shuurhai.mn//uploads/2020/05/6a8584c0546ae7b8b4f6794bfc56dc3e.png

  1. 2018.05.16 Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн газар Синдарс” компанийн охин компани Синдарс партнерс” ХХК-ийн эзэмшилд байсан БГД-т байрлах 11 давхар обьектоор О.Магнайгийн нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргаж, уг обьектийг нь 724 сая төгрөгөөр үнэлжээ.
  2. 2018.05.18 Уг обьектийг О.Магнайгийн 100 хувь эзэмшлийн Дархан цамхаг” ХХК-д шилжүүлэв.

Хотын А бүсэд байрлах 11 давхар 4 тэрбумаас л илүү үнэлэгдэх обьектийг О.Магнай ийнхүү Ливаны хөрөнгө оруулагчаас дээрэмдэж авсан түүх ердөө л энэ.  О.Магнайгийн 300 мянган доллараар эхэлсэн БЗД-ийн хэсэгхэн газрын наймаа ийнхүү явсаар тэрбээр газраа ч буцаан авч бас  11 давхар үл хөдлөх хөрөнгөтэй болгожээ.  Энэ хэрэг одоо АТГ-т шалгагдаж байна.

tvmongolia.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх