ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Австрали улсад зуны улиралд өвлийн улирлаас хоёр дахин урт хугацаанд үргэлжилдэг болсон гэдгийг цаг уур судлаачид мэдээлжээ. Энэ нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэж агаарын температур нэмэгдэж байгаагийн илрэл хэмээжээ.
Цаг уурын мэдээллийн санг судлахад 20 дугаар зууны дунд үетэй харьцуулахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд зуны улирлын үргэлжлэх хугацаа сар гаруйгаар нэмэгдсэн байна. 2014-2018 оны хооронд зуны улирлын үргэлжлэх хугацаа өмнөхөөсөө 50 хувиар уртасчээ
.
Тус тивд өнгөрсөн зуны улиралд гарсан ойн түймрийн улмаас 33 хүн амиа алдаж, тэрбум ан амьтан устсан билээ. Цаг уурын өөрчлөлтөөс гадна хэт халуун, хуурай цаг агаар их хэмжээний түймэр асахад нөлөөлсөн гэж судлаачид үзэж байгаа юм.
Эх сурвалж: ВВС