ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Пхеньян үл мэдэгдэх хоёр пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ. Холын зайн баллистик пуужинг туршилтын журмаар харвах төслөө цуцална гэж зарласны дараа харвасан байна. Өмнөд Солонгосын төв штабын дарга нар энэ хоёр пуужинг Вонсан нутгаас тэнгис рүү харвасан болохыг мэдэгдэлдээ онцолсныг "AFP” агентлаг уламжилжээ. Мөн зэвсэгт хүчин дахин харвасан пуужингийн талаар судалж байгаагаас гадна бэлтгэлтэй байна гэж нэмж мэдээлсэн байна. Өнгөрсөн сарын сүүлчээр болсон намын хурлын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньян цөмийн зэвсэгтэй баллистик пуужин тив хоорондын пуужинг харваж турших төслөө хойшлуулах ёстой гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ
. Мөн удахгүй стратегийн шинэ зэвсгээ харуулна гэж заналхийлсэн аж. "Ёнхап” агентлаг энэ нь Пхеньян энэ сануулгыг хийснээс хойш энэ төрлийн пуужинг анх удаа харвасан гэж мэдээлжээ. Энэ мэдэгдлийг ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газартай хийсэн хэлэлцээр нь бүтэлгүйтсэний дараа хийсэн байна. Харин Ким Жон Уны Засгийн газар дангаараа Вашингтоны зүгээс ногдуулсан хоригоо хөнгөлөх эцсийн хугацааг тогтоосон аж. Түүнээс гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Кан Мин Сеок Хөх ордонд Үндэсний аюулгүй байдлын дарга Чун Юй Юнгийн даргалсан хуралдаанаар пуужин харвасан талаар хэлэлцсэн гэж мэдээлжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин