ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Английн Винчестер хотын оршин суугч эмэгтэй 33 настайдаа нас баржээ. Эмэгтэй хоол тэжээлийн дутагдал гэдэг оноштой нас эцэслэсэн бөгөөд түүний хоолны дэглэм нь эмч нарыг гайхашруулсан аж. Шарлотта Брод гэх тэр эмэгтэй багаасаа л шарсан төмс буюу чипсээр хооллоод дадчихсан нэгэн байж. Чипсийг бол бяслагтай, сонгонотой гэх мэтээр гололгүй иддэг ч өөр бусад хүнсийг ер иддэггүй сонин хүүхэд байж. Ялангуяа хүнсний ногоог ер иддэггүй байсан аж. Ээж нь энэ байдлыг нь өөрчлөх гэж хэчнээн оролдоод чадаагүй гэнэ.
Насанд хүрсэн хойноо тэрээр урьдын байдлаар хооллож байсан бөгөөд жирэмсэн үедээ ч сөвхөн бяслагтай чипс идэж, хийжүүлсэн ундаа л уудаг байсан аж. 2011 онд эмнэлгийн тусламж авахад нөхөр нь хоолны дэглэмээ өөрчлөхийг ятгасан ч чадаагүй байна. Эмч нар ч энэ байдлаараа удахгүй үхнэ шүү гэж сануулсан ч тоохгүй явсаар 2019 оны нэгдүгээр сарын 19-нд нас баржээ. Өнгөрснийх нь дараа ах нь дүүгээ сэтгэцийн эмнэлэгт эртхэн үзүүлэх ёстой байсан гэж харамссан гэнэ.
Eagle.mn