Цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бодолтой байгааг нь цохон тэмдэглэжээ

  • 0
  • 77
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв цэргийн хорооны хуралдааны ерөнхий байдлаас харахад тус улсын удирдлагын аппарат дахь цэргийнхний үүрэг оролцоо дахин өсөн нэмэгдэж, армийн хүчин чадлыг бэхжүүлэх чиг шугам ажиглагдаж байна хэмээн Сэжун хүрээлэнгийн Умард Солонгосын судалгааны төвийн захирал Чон Сон Жан ярьжээ.

Хөдөлмөрийн намын төв цэргийн хорооны гуравдугаар өргөтгөсөн хуралдааны үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун дотоодын болон гадны нөхцөл байдал хүнд байгаа тухай цэргийнхэнд мэдэгдэж, батлан хамгаалахын хүчийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Хуралдааны үеэр шинэ цэргийн анги бүрдүүлэх, одоо байгаа анги салбаруудыг өргөтгөх, шинэчлэх, сэлгэх асуудлыг хэлэлцэж, БНАСАУ-ын батлан хамгаалахын чадавхийг эрс сайжруулах зорилт тавьжээ.

Боловсон хүчний томоохон халаа сэлгээ хийгдсэн байж магадгүй байгаа бөгөөд энэхүү хуралдааны үеэр цөмийн болон пуужингийн нөөц бололцоог нэмэгдүүлэх чухал асуудлыг хэлэлцсэн байж магадгүй юм. БНАСАУ цаашид олон улсын хориг арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэхээс зайлсхийх бөгөөд БНХАУ, ОХУ-тай харилцаагаа сайжруулж, нууцаар цөмийн зэвсгийн тоог нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулах болно” хэмээн тэрбээр ярьсан байна. 

Э.Аянзаяа

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх