Москвад ер бусын дулаан өвөл болж байгаагаас яргуй цэцэглэж эхэлжээ

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

ОХУ-ын нийслэл Москва хотод энэ жил ер бусын дулаан өвөл болж байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал сүүлийн 133 жилийн түүхэнд арванхоёрдугаар сард ийм дулаан байгаагүйг мэргэжилтнүүд баталсан байна. 

Жилийн энэ үед цасанд дарагдаж, мөсөн унжлагатай болсон байдаг Москва хотод Лхагва гарагийн шөнө агаарын температур Цельсийн +6 хэмд хүрчээ. Хамгийн сүүлд 1886 оны арванхоёрдугаар сарын 18-ны шөнө Цельсийн 5.3 хэмийн дулаантай хонож байсныг Оросын Ус, Цаг уурын Хүрээлэн мэдээлсэн байна.

Атлантын далайгаас дулаан агаарын урсгал ирж байгаа нь энэ үзэгдэлд нөлөөлсөн гэж цаг уурчид тайлбарлажээ. Ер бусын дулаан өвөл болсноос яргуй цагаасаа эрт цэцэглэж эхэлснийг Москвагийн Их сургуулийн ботаникчид мэдээлсэн байна. “Ургамлууд цаг агаарын дулаан байдалд хууртаж, хавар ирсэн мэт эрт цэцэглэж байна. Гэхдээ хүйтрэх үед үхэх нь тодорхой” гэж тус сургуулийн цэцэрлэгчдийн ахлагч Антон Дубинюк хэвлэлд ярьжээ.     

Р.Төмөр

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх