Сирид агаарын цохилтын улмаас 20 хүн амиа алджээ

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сирийн Засгийн газрын хүчнээс сөрөг хүчний байрлалд өгсөн агаарын цохилтын улмаас 20 хүн амиа алдсаны дотор хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэж Их Британийн Лондон хотод төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын байгууллагаас мэдэгдэв. Тус байгууллагын мэдээлснээр, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Асад болон ОХУ-ын хүчин мягмар гарагт Идлиб мужийн хот, тосгонд агаарын цохилт өгжээ. Сирийн баруун хойд нутагт орших тус муж нь Засгийн газрыг эсэргүүцэгч сөрөг хүчний сүүлчийн бэхлэлт юм. 

Дайралтын үеэр торхон бөмбөг ашигласан гэж тус байгууллагын мэдэгдэлд дурдсан байна. Торхон бөмбөг нь их хэмжээний шатамхай тэсрэх бодис, метал хэсгүүдээс бүрддэг бөгөөд их хэмжээний хохирол учруулдаг учир ийм зэвсэглэл ашиглахыг НҮБ эсэргүүцдэг байна. Оросууд Башар аль Асадын засаг захиргааг дэмждэг бол Туркууд Засгийн газрын сөрөг хүчнийг дэмждэг. Талууд 2018 оны 10 дугаар сард Идлиб муж болон түүний ойр орчмын бүс нутагт цэрэггүй бүсийг байгуулсан билээ.

Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр гал зогсоох хэлэлцээр амжилтгүй болж, тус бүс нутагт агаарын цохилтууд дахин идэвхжиж эхэлжээ. Сүүлийн долоон сарын хугацаанд сургууль, худалдааны болон эмнэлгийн газруудад болсон халдлагуудын улмаас хамгийн багадаа 1294 энгийн иргэн амиа алджээ. 

Т.Есүхэйтөмөр

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх