ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
- Тэд эх орноо хөгжүүлэхдээ Хятад, Орос гэсэн хөрш орнуудаар удирдуулж, нөлөөлөлд нь хялбар автахгүй нь бололтой” хэмээн Yomiuri Shimbun сонинд бичжээ
- Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоогоод 47 жил болжээ. Гуравдагч хөрш гэж нэрлэдэг орнуудаас хамгийн түрүүнд Японтой (2010 oн) Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд энэ хөршүүд дотроос чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан анхны улс нь Япон болжээ
- Монгол, Японы улс төрийн дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь бүү хэл улам ойртуулах чиглэлээр ажиллалаа
Миний бие энэ цаг үед Японы ГХЯ-ны урилгаар тус улсад зочилж, олон улсын харилцааны чиглэлийн эрдэмтэдтэй уулзаж, Токиогийн гадаад судлалын их сургуульд зочлох хөтөлбөртэй яваагийн хувьд энэ өгүүллээ толилуулж байна. Тиймдээ ч нийтлэлийнхээ хагасыг Японы Yomiuri Shimbun сонины хурцхан өгүүллээр дүүргэлээ.Бяцхан оршил. Хөрш гэдэг газар зүйн талаасаа шууд хил залгаа улсуудыг хэлнэ. Монголын хувьд шууд хөрш нь Орос ба Хятад. Тэгвэл өргөтгөсөн хөрш гэх ойлголт геополитикт байна. Стратегийн чухал хөрш гэсэн бас нэг ойлголт байна. Сүүлчийн хоёрыг нь хамтатгаад бид гуравдагч хөрш гэж нэрлэдэг. Өнгөрөгч он үнэхээр гуравдагч ба шууд хөрштэй тогтоосон стратегийн харилцаануудыг тэнцвэржүүлсэн жил болж түүхнээ үлдэнэ. Монгол-Америкийн харилцаа шинэ үе шатандаа гарсантай адилаар Монгол-Японы харилцаа агуулгаараа урагш үлэмж ахилаа.Монгол, Японы улс төрийн дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь бүү хэл улам ойртуулах чиглэлээр ажиллалаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ш.Абэ нар дээд хэмжээний уулзалтуудыг тогтмол хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японд жилийн өмнө айлчилсан, энэ онд шинэ Эзэн хааныг залах ёслолд оролцлоо. Ёслолд оролцсоны сацуу Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзлаа. Жилийн өмнөх хамтарсан мэдэгдэлдээ ноён Абэгийндэвшүүлсэн "Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоохоор ажиллаж байгаа Японы үйл ажиллагааг дэмжсэн. Манай улсад Японы Гадаад хэргийн сайд Т.Коно өнгөрсөн зун айлчиллаа.Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоогоод 47 жил болжээ. Монгол нь ардчилсан нийгэмд шилжсэн 1990-ээд оноос хойш хоёр орны харилцаа жил бүр улам өргөжин гүнзгийрлээ. Гуравдагч хөрш гэж нэрлэдэг орнуудаас хамгийн түрүүн Японтой (2010 oн) Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд энэ хөршүүд дотроос чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан анхны улс нь Япон болжээ. 2019 оны хувьд хоёр улсын харилцаанд тэмдэглэгдэх нь батлан хамгаалахын хамтын ажиллагаа юм. Японы Өөрийгөө хамгаалах хүч ний Хуурай замын цэргийн ко мандлалын штабын орлогч дарга, дэслэгч генерал Т.Онозүка манай улсад айлчилсан. 2012 онд хоёр улсын БХЯ-д
хоорондын "Харилцан ойлголцох санамж бичиг”-т гарын үсэг зурснаар энэ харилцаа хөгжсөн. Шинэ түвшинд гарч, хамтын ажиллагааны чиглэл тэлсэн. Японы БХЯ-наас хэрэгжүүлж буй "Чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд бид цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн хоёр үндсэн чиглэлийг тодорхойлон, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. 2014-2016 онд нэгдүгээр шат буюу цэргийн инженерийн чадав-хыг нэмэгдүүлж, 2017 оноос хоёрдугаар шат буюу хамтарсан сургалт, дадлагыг эхлүүлжээ. Цаашид цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих ажиллагаанд туршлага судлах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллана.Өнгөрөгч намар Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд ОХУ-ын Төрийн тэргүүн ирж оролцсонтой холбогдуулан манай улсын гадаад харилцаанд гарч буй өөрчлөлтийн талаар Yomiuri Shim-bun сонин аналитик өгүүлэл нийтлүүлжээ. Түүний англи хувилбараас хөрвүүлье. Би үүнийг Японы Засгийн газрын байр суурь гэж үзэхгүй, гэхдээ Track-II, Track-1.5 буюу хагас албан бус (хоёрдугаар суваг) байр суурь юм болов уу гэж үзлээ. "Монгол нь Орос, Хятадтай хэт ойртохоос сэргийлж, АНУ-тай идэвхтэй ажиллаж байна” гэсэн гарчигтай. Манай гадаад бодлогыг төвийг сахисан уламжлалт гадаад бодлого хэмээн шууд нэрлэсэн байна. Төвийг сахисан Монголыг талдаа татах, өөртөө татах чиглэлээр Хятад, ОХУ, мөн Япон, АНУ-ын үйл ажиллагаа эрчимжиж байна гэсэн мөрүүд нэгийг хэлэх шиг. Яг л шууд хоёр хөрш ба алсын стратегийн гуравдагч хөршүүдийг нэрлэчихэж. Цаашаа үндсэн сэдэв рүү оръё. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад таван жилийн дараа айлчилж, хоёр улсын түүхэн уламжлалт харилцааны ач холбогдлыг өргөв гэжээ. Номунханы тулалдааны 80 жилийн ойн ёслолын арга хэмжээнд В.Путин Монголын нийслэл Улаанбаатар хотноо очиж оролцлоо хэмээн онцолжээ. Халхын голын байлдааныг Японд "Номунханы хэрэг явдал” хэмээн нэрлэдэг, тэгж ч ойлгуулдаг.Зөвлөлт Холбоот Улсын үеэс уламжлалтай хоёр улсын найрсаг харилцааг Путин дурдаж ярилаа. "Урт удаан хугацааны туршид бүтээн босгож ирсэн найрамдал, нөхөрлөл, хэлхээ холбооны суурь нь хувиршгүй юм” хэмээн тэрбээр хоёр улсын бат бэх харилцааг онцлов гэжээ. Хоёр улсын Төрийн тэргүүн нар хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын харилцааг "шинэ түвшинд гарлаа” хэмээн дүгнэв гэсэн нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг нь хэлсэн хэрэг байв. Yomiuri Shimbun сонины удаах мөрүүд анхаарал татлаа. ОХУ-ын тухайд Монгол Улсыг ОХУ, БНХАУ-ын тэргүүлж буй ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсүүлэхээр идэвхтэй ажиллаж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдсон Х.Баттулгын хувьд дээрх байгууллагад албан ёсны гишүүнээр элсэхэд нааштай ханддаг. Уг байгууллагад гишүүнээр элсвэл гадаад бодлого хумигдана хэмээн болгоомжтой хандсан дуу хоолой Монголын дотоодод хүчтэй байгаа хэдий ч Хятад, Оростой харилцаагаа бэхжүүлэх аваас Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн найдлага байгаа юм гэжээ. "Х.Баттулга нааштай ханддаг” гэдэг дээр миний хувьд өөр өнцөг бий. Тэр тухай энэ удаа өгүүлэхгүй. Цааш нь: Монгол нь 1990-ээд оны ард чиллынхаа дараа хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-тай "зай барингаа” АНУ, Япон зэрэг гуравдагч хөрш орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд ач холбогдол өгч, хүчний харьцааг "тэнцвэржүүлэх” гадаад бодлогыг чухалчилж ирсэн. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эспер наймдугаар сард Монголд айл чилсан. Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сард АНУ-д айлчлах үеэр Монголтой эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн баримт бичиг байгуулсан. Түүнчлэн Японы Гадаад хэргийн сайд Т.Коно Гадаад хэргийн сайдын хувиар есөн жилийн дараа Монголд айлчилж, Японы зүгээс чухалчлан тавьж хөөцөлдөж буй "Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай” үзэл санаандаа Монголын талаас дэмжлэг авч чадлаа. Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол дахь Японы дипломат эх сурвалж "Монгол Улс нь Хятад, Орос төдийгүй АНУ, Япон улстай ч дээд, өндөр түвшинд айлчлал эрчимтэй хэрэгжүүлж буй. Тэд эх орноо хөгжүүлэхдээ Хятад, Орос гэсэн хөрш орнуудаар удирдуулж, нөлөөлөлд нь хялбар автахгүй нь бололтой” хэмээн Yomiuri Shim-bun сонинд бичжээ.
Олхонуд Баярхүү
ЗГМ