ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Африкийн орнуудын цагаачдын сууж явсан хөлөг онгоц Мароккогийн эрэгт живсний улмаас 7 хүн амиа алджээ. Хөлөг онгоц Испанийг чиглэн явж байсан аж. Арабын Аль-Арабия телевизийн мэдээлснээр, аврагчид хөлөг онгоцонд сууж явсан 70 хүнийг аварч, Марокко руу хүргэжээ. Цагаачдын дунд эмэгтэйчүүд хүүхдүүд байсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Э.Аянзаяа