ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Австралид асч буй ойн түймрийн утаа Сидней болон нийслэл Канберраг бүрхсэн талаар ВВС агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Шинэ Өмнөд Уэльсээс түймрийн утаа ирж, дээрх хоёр хотыг бүхэлд нь бүрхсэн байна.
Шинэ Өмнөд Уэльс мужид асч буй ойн түймэр цаг өнгөрөх тутам улам хүндэрч байгаа бөгөөд энэ бүс нутагт 2000 гал сөнөөгч 300 мянган га газрыг хамарсан галыг унтраахаар ажиллаж байгаа аж.
Сар гаруй хугацаанд үргэлжилсэн гал түймрийн улмаас ойрын өдрүүдэд агаарын хэм +40 хэм хүрнэ гэж цаг уурчид тооцоолжээ.
Эргэн сануулахад, Австралид 1,5 сарын хугацаанд ойн түймэр асч байгаа бөгөөд энэ хугацаанд хоёр сая гаруй ой шатаж, 700 гаруй орон сууц, 1,5 мянган байгууламж түймэрт өртөн сүйдсэн бол зургаан хүн түймрийн улмаас амиа алджээ.