2020 он гарахаас өмнө гал зогсоох дэглэмийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг эрчимжүүлж, гал зогсоох тухай хэлэлцээрийг иж бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхээ талууд амласан” гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Түүнчлэн Герман, Францын удирдагчдыг оролцуулсан дөрвөн талын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд энэ онд багтаан бүх олзлогсдыг солилцох ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. В.Путинтэй анх удаа ганцаарчилсан уулзалт хийж байгаа В.Зеленский эн тэргүүний зорилтуудынхаа нэг болох Украины зүүн нутаг дахь мөргөлдөөнийг ийнхүү зохицууллаа. Энэхүү уулзалт нь Украины зүүн нутагт 2015 онд байгуулсан энхийн хэлэлцээрийг бэхжүүлж байна” хэмээн Германы канцлер Ангела Меркель Франц, Украин, ОХУ-ын удирдагчидтай хамт оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.