Путин WADA-ийн шийдвэрийг "улстөржсөн" гэж үзэж байна

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Путин WADA-ийн шийдвэрийг "улстөржсөн" гэж үзэж байна

Дэлхийн допингийн эсрэг агентлаг Орос улсыг Олимпийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан. 

 Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байр сууриа илэрхийлжээ. 

Энэхүү шийдвэрийг судлан дүгнэхэд хугацаа хэрэгтэй. Оросын Олимпийн хороо зөрчил гаргаагүй. Зөрчил гомдол гараагүй бол тухайн улс орон үндэснийхээ далбаан дор тэмцээнд оролцож болно. Тэгэхээр ВАДА-ийн шийдвэр энэ тал дээр Олимпийн харттай зөрчилдөж байгаа бөгөөд Орос улс Спортын арбитрд хандах бүрэн үндэслэлтэй болж байна. Шийтгэлийг бүхэлд нь хамруулж, тодорхой зөрчилд огт хамааралгүй хүмүүсийг давхар шийтгэж болохгүй. ВАДА-ийн мэргэжилтнүүд ч үүнийг ойлгож байгаа  хэмээн Путин мэдэгдээд энэ шийдвэр улс төржсөн шийдвэр хэмээн онцолсон байна. 

Энд дуулгахад, 12 дугаар сарын есний өдөр Лозаннад WADA-ийн гүйцэтгэх хороо Москвагийн допингийн эсрэг лабораторид зөрчил илэрсэнтэй холбоотойгоор Орос улсыг олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан юм.

 

 

Г.Бямбасүрэн

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх