ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
"Дэлхийн банк Хятадад зээл өгөхөө зогсоох ёстой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп арваннэгдүгээр сарын 6-нд хэлжээ. "Хятадад мөнгө хангалттай, хэрэв дутвал түүнийг Хятад бүтээж чаддаг”, "Зээлийг зогсоох ёстой” гэж Трамп твиттертээ жиргэжээ.
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс "Fox News” телевизэд ярихдаа "Хэрэв арванхоёрдугаар сарын 15 гэхэд талууд хэлэлцээрээ дуусган гарын үсэг зурахгүй бол Хятадын зарим бараанд гаалийн нэмэлт татвар тогтооно гэж Трамп шийдсэн” гэжээ.
Хятад, АНУ хоёрын худалдааны сөргөлдөөн 2018 оны долоодугаар сараас эхлэн үргэлжилж байгаа юм. Тэр үед Вашингтон Хятадын 34 тэрбум долларын үнэлгээтэй импортын 818 нэрийн бараанд гаалийн 25 хувийн нэмэлт татварыг ноогдуулсан. Бээжин хариуд нь мөн тийм арга хэмжээ авсан билээ.
Eagle.mn