АНУ БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

АНУ БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна

АНУ БНАСАУ-тай цөмийн зэвсэг хураах асуудлаар яриа хэлэлцээ хийхээс татгалзахгүй гэж АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэн Вашингтон хотноо мэдэгджээ. 

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд өнөөг хүртэл бидний хүсэн хүлээж байсан ахиц дэвшил гараагүй байгаа. Гэсэн хэдий ч бид энэ чиглэлээр ажиллахаас татгалздаггүй бөгөөд цаашид ч татгалзахгүй” гэж Бигэн Америкийн нийслэл хотод болсон арга хэмжээний үеэр үг хэлэхдээ цохон тэмдэглэсэн байна.

Өмнө нь БНАСАУ-аас АНУ-д тулгасан шаардлагын талаар ярихдаа дипломатч Пхеньяны тогтоосон хугацааг хуурамч гэж нэрлээд, АНУ шаардлагатай бол Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж цохон тэмдэглэв.

Үүнээс нэг хоногийн өмнө KCNA агентлаг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Тэ Соны мэдэгдлийг нийтэлсэн байна. Уг мэдэгдэлд тэрбээр Пёньянтай хийж буй яриа хэлэлцээг сонгуулийн өмнө дотоод улс төрийн ашиг сонирхолдоо ашиглаж байна гэж АНУ-ын эрх баригчдыг буруутгажээ. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдын үзэж байгаагаар, АНУ БНАСАУ-ын өмнө нь хийсэн алхамд хариу алхам хийхийн оронд өөрийн ашиг сонирхолд хугацаа хожихыг хичээж байна”. 

Үүнээ зэрэгцээ тэрбээр хоёр талын хэлэлцээнд харилцан хүлээн зөвшөөрсөн буулт хийх баримт бичгийг боловсруулахад Вашингтонд өгсөн хугацаа энэ оны эцэст дуусаж байгааг сануулжээ. Одоо хийж болох бүх зүйл АНУ-ын сонголтоос шалтгаална. АНУ зул сарын баяраар ямар бэлэг сонгохоо шийдэх үлдлээ гэж Ри Тэ Сон цохон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх