Хилийн боомт шинээр нээхийг Өмнөговьчууд эсэргүүцлээ

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт Цагаан дэл уул хилийн боомт нээхтэй холбогдуулан боомт хүртлэх 270 км авто зам нь Ханхонгор сумын нутаг Тавантолгой-Баруун наран чиглэл мөн Номгон, Хүрмэн сумын нутгаар дайран өнгөрч байгаа юм. Тус 270 км замыг Цемент бетон хучилттай их даацын авто зам болгож барихаар Монгол Улсын Засгийн газрын 330-р тогтоол 2018 оны 10 сарын 31-ны өдөр гарчээ.Энэхүү шийдвэрийг тухайн бүс нутгийн малчид буюу Ханхонгор, Номгон, Хүрмэн сумдын малчид иргэдээс санал авах улмаар баг, сумын Иргэдийн нийтийн хурлаар огт хэлэлцэгдээгүй төдийгүй ард иргэдэд энэ талын ямар нэгэн мэдээлэл огт өгөөгүй байгааг иргэд эрс эсэргүүцэж 2019 оны 11 сарын 23-ны өдөр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат мөн ИТХ-ын төлөөлөгч Э.Өлзийжаргал болон Номгон, Хүрмэн сумдын 60 гаруй малчид иргэд Өлзий-Цагаан дэл уул хилийн боомт дээр очиж үзэж танилцлаа. Иргэдийн гаргасан гомдлын дагуу газар дээр нь очиж үзэхэд авто зам барихтай холбогдуулан том оврын шаланзаар машинууд өдөр шөнөгүй явж эрүүл хөрсийг эдвэн сүйтгэж замын гүн ховил үүссэн байсан нөгөөтэйгүүр ойр орчмын газар нутгийн хад чулууг бутрааж их хэмжээний эвдрэл үүсгэсэн төдийгүй хилийн боомт дээр Үлэмж ХХК бүтээн байгуулалт барих зорилгоор 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэж байлаа. Анх тус хилийн боомтыг аялал жуулчлалын чиглэлээр нээх тухай яригдаж байсан боловч өнөөдөр нүүрс экспортолдог боомт болгон тухайн чиглэлд нүүрс тээврийн 270 км зам барихаар болсон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Хэрэв тус бүс нутагт хилийн боомт нээвэл Хятад эзэнтэй 10 гаруй нүүрсний уурхай шинээр нээгдэж түүнийг дагаад байгаль экологи болоод унаган нутгийн хүн зоны амьдралд олон сөрөг нөлөөллийг үзүүлэх нь дамжиггүй. Ямартай ч иргэдээ төлөөлж сонгогдсон төлөөлөгчдийн хувьд аймаг орон нутгийн удирдлагуудад энэ асуудлыг нэн даруй танилцуулж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд санал оруулахаар боллоо.
Монгол улсын Засгийн газар 33 тогтоол...

/

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх