АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ

  • 0
  • 91
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ

 АНУ-ын Агаарын цэргийн хүчний /АЦХ/ Boeing E-8C” нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр ниссэн байна. Уг онгоц БНАСАУ-ын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах зорилгоор ниссэн байж магадгүй гэж Yonhap агентлаг мэдээлжээ.

Yonhap агентлагийн мэдээлснээр, дээрх нисэх онгоцоор БНАСАУ-ын цэргүүдийн, мөн цэргийн техник хэрэгслүүдийн хөдөлгөөнд мониторинг хийх зэрэг тагнуулын мэдээлэл цуглуулах бүрэн боломжтой ажээ. Boeing E-8C” өнгөрсөн удаад 11 дүгээр сарын 28-нд хоёр Солонгосын хилийн дээгүүр ниссэн байна.
АНУ-ын АЦХ Солонгосын хойгийн бүсэд үйл ажиллагаагаа сүүлийн үед эрс идэвхжүүлсэн гэж Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Сүүлийн долоо хоногуудад U-2S, EP-3C болон RC-135V загварын тагнуулын нисэх онгоцууд тус хойгийн дээгүүр нисжээ.
АНУ-ын үйл ажиллагаа ийнхүү идэвхжсэнийг БНСУ-ын эрх баригчид Пёньян Вашингтоныг эрс шүүмжилсэнтэй, мөн БНАСАУ өнгөрсөн долоо хоногт хэт том калибрын пуужин харвагч туршсантай холбоотой гэж үзэж байгаа аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх