Британийн нэрт жүжигчин Хью Грант 16 жилийн дараа дахин айлуудын хаалга тогшиж явна

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Британийн нэртэй жүжигчин Хью Грант 16 жилийн өмнө гол дүрд нь тоглосон Love Actually” кинонд гардаг шигээ дахин айлуудын хаалгыг тогшиж явна.
Гэхдээ тэр энэ удаа хайртай бүсгүйгээ хайгаагүй, харин сонгуулийн сурталчилгаа хийж яваа ажээ. Лондон хотын Финчли, Гоулдерс грин дүүргүүдэд нэр дэвшиж байгаа Либерал Ардчилсан намын Люсиана Бергер түүнтэй хамт явсан байна.

Британи улсад энэ сарын 12-нд парламентын ээлжит бус сонгууль болох гэж байгаа. 1923 оноос хойш тус улсад анх удаа арванхоёрдугаар сард сонгууль болж байгаа нь энэ юм.

style=letter-spacing:
Хью Грант хэдийгээр Либерал Ардчилсан намын үнэнч дэмжигч биш боловч Brexit-ийг эсэргүүцэж байгаа шалтгаанаар ийм үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тэрээр Британи улсыг Европын Холбоонд гишүүнээр үлдэх ёстой гэж үздэг.

Иргэдтэй уулзах үеэр түүнээс одоогийн АНУ-ын ерөнхийлөгчтэй хэрхэн учир зүйгээ ололцох талаар нь асуужээ. Love Actually” кинонд тэр Британийн ерөнхий сайдын дүрийг бүтээхдээ АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж, чухал шийдвэр гаргаж байгаагаар дүрслэгддэг.

Хью Грант энэ асуултад хариулахдаа мэдрэлийн согогтой хүн ерөнхийлөгч болсон тул ойлголцоход маш хэцүү байх гэж бодож байна” хэмээн хэлжээ.

Э.Сэмүүн

Эх сурвалж: Mashable

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх