Иракт 30 гаруй жагсагч амиа алджээ

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Пүрэв гарагт Иракийн янз бүрийн бүс нутагт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болох үеэр 30 гаруй хүн амиа алдсан тухай телевизийн Аль-Арабия суваг эмнэлгийн эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилсан байна.

Иракийн Ди-Кар мужийн Насирия хотод 25 гаруй хүн амиа алджээ. Жагсагчид пүрэв гарагийн өглөө хотын гүүрийг хаахыг оролдож, дараа нь цагдаагийн хэсгийн өмнө цугласан байна. Өөр дөрвөн хүн Багдад хотод амиа алджээ. Тус хотод цагдаа нар Тигр мөрөн дээгүүрх гүүрний ойролцоо жагсаж байсан хүмүүс рүү байлдааны сумаар гал нээсэн гэж Аль-Арабия сувгаар мэдээлсэн байна. Түүнчлэн Нажаф хотод жагсагчид Ираны Ерөнхий консулын газар руу халдсан бөгөөд мөргөлдөөний үеэр хоёр хүн ам насаа алджээ.

Иракт 10 дугаар сарын эхэн үеэс хойш үргэлжилж байгаа эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид Засгийн газрыг огцрохыг, түүнчлэн авлига, ажилгүйдэлтэй тэмцэж, амьжиргааны нөхцөлийг сайжруулахыг шаардаж байгаа юм. Хэвлэлүүдээр мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс 300 гаруй хүн амиа алдаж, 15 мянга орчим хүн шархдаж, бэртсэн байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх