Палестин АНУ-тай харилцаагаа тасалж магадгүй байна

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

АНУ-ын эрх баригчид Иордан голын Баруун эрэг дэх Израилын суурингуудыг олон улсын эрхийг зөрчиж буй явдал гэж цаашид үзэхгүй байгаатай холбоотойгоор манай улс АНУ-тай харилцаагаа таслахад бэлэн байна хэмээн Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас мэдэгджээ.   

 

Палестины удирдлага болж байгаа зүйлийг тойрон өнгөрөх бодолгүй байна. АНУ-ын баримталж буй байр суурийг эсэргүүцэх зорилгоор авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа алхмуудтай холбоотойгоор гурван өдрийн өмнө бид улс төрийн хүчнүүдтэй зөвлөлдөх уулзалт хийсэн. Бид тэдэнтэй харилцаагаа бүрэн таслахад бэлэн байна” хэмээн тэрбээр ярьжээ.

Бусад улс орнууд Палестиныг дэмжсэн болохыг ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Энэ асуудлаар байр сууриа ил тод илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэхийг дэлхий дахины бусад улс орноос хүссэн” хэмээн Махмуд Аббас ярьсан байна.   

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2334 тоот тогтоолд зааснаар, 1967 оны Зургаан өдрийн дайны явцад Израилын эзэлж авсан Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимд суурин барихыг олон улсын эрх зүйгээр хууль бус гэж тооцдог бөгөөд Израил, Палестины зөрчлийг тайван замаар шийдэхэд учирч буй гол саад тотгоруудын нэг гэж үздэг байна.

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх