Олон жилийн өмнө осол болсон Фукушима-1 Атомын цахилгаан станцын гэмтсэн цөмийн реакторуудыг тасралтгүй хөргөхөд ашиглагдаж байгаа, цацраг идэвхи багатай усыг тэнгис рүү цутгахад хүн болон далайн амьтан, ургамалд ямар ч хор хөнөөлгүй гэж Японы засгийн газар үзэж байна.
Энэ талаар Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны бэлтгэсэн илтгэлд дурджээ.
Реакторуудыг хөргөхөд ашиглаж байгаа усыг байнга цэвэрлэж байгаа ч тритий болон бусад цацраг идэвхит изотопууд агуулагдсаар байгаа аж.
Атомын цахилгаан станц дээр 100 тонн гаруй ашиглагдсан ус хадгалагдаж байгаа бөгөөд усны савнууд 2021 оны зун гэхэд бүрэн дүүрч, улмаар энэ усыг тэнгис руу аажмаар асгахаар Японы засгийн газар төлөвлөж байгаа юм.
Kyodo агентлагийн мэдээлснээр ус цутгах цэгт цацраг идэвхит бодисын түвшин жилд 0,62 микрозиверт байх бөгөөд харьцуулвал, хүн жилд байгалийн жамаар 2100 микрозиверт хэмжээтэй цацраг биедээ хуримтлуулдаг аж.
Эргэн сануулахад, 2011 онд Фукушимад болсон цунамигийн улмаас атомын цахилгаан станцад осол гарч, аюултай бодис их хэмжээгээр тархсан юм.