АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь цэргийг нутагтаа байрлуулахын тулд дөрөв дахин их мөнгө төлөхийг Японы талаас шаардсан тухай Foreign Policy сайтад өнгөрсөн Баасан гарагт мэдээлжээ.
Японы гадаад хэргийн яам дээрх мэдээг үгүйсгэж, АНУ-Японы хооронд ямар нэг хэлэлцээ эхлээгүй байгааг мэдэгджээ. Трампын засаг захиргаа батлан хамгаалах зардлыг хуваалцах хэмжээгээ нэмэгдүүлэхийг өөрийн холбоотнуудаас шаардаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Пентагоны тэргүүн Сөүлд айлчлахдаа хоёр орны хооронд байгуулсан батлан хамгаалах гэрээг энэ онд багтаан шинэ нөхцлөөр сунгахыг Өмнөд Солонгосын талаас шаардсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын цэргийн баазын зардалд жил бүр тус улсаас төлдөг $1 тэрбумыг тав дахин нэмэгдүүлж, $5 тэрбум болгохыг Вашингтон шаардаж байгаа гэнэ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Asahi Shimbun