Хамгийн түрэмгий жолооч нартай хотоор Улаанбаатар нэрлэгджээ

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монголын нийслэл Улаанбаатар хотод жолооч нарын түрэмгий үйлдлийн улмаас хамгийн их осол гардаг гэж Европын авто сэлбэг нийлүүлэгч Mister Auto” компани мэдээлжээ.

Уг жагсаалтын эхний зургаан байрт ОХУ-ын Москва, Пакистаны Карачи, Энэтхэгийн Колката, Мумбай, Нигерийн Лагос бичигджээ. Харин Япон, Сингапурт осол аваар хамгийн цөөн гардаг бөгөөд Японы Осака, Токио хот хамгийн сайн үнэлгээ авсан байна.

/

Европын хотуудаас Истанбул хот Москвагийн араас бичигдсэн байна. Мөн Италийн Наплес, Ирландын Дублин жагсаалтын дээгүүр бичигдсэн бол Копенхаген, Осло, Цюрих, Граз зэрэг хотууд харьцангуй тайван жолооч нартай хотоор тодорчээ.

Mister Auto” мөн замын чанар, зам тээврийн улмаас амиа алдсан хүний тоо, замын түгжрэл, агаарын чанар зэрэг 15 үзүүлэлтэд үндэслэн жолооч нарын хувьд хамгийн таатай хотуудыг нэрлэсэн бөгөөд энэхүү жагсаалтын эхэнд Калгари, Дубай, Оттава хот бичигдсэн байна. 

style=letter-spacing:

Э.Хулан
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх