ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Миссури мужийн Mac\'s Mission амьтны асрамжийн газарт духан дээрээ жинхэнэ сүүлтэй гөлөг иржээ. Түүнийг толгойноос нь урт эвэр ургадаг далайн амьтны төрлийн нэрээр Нарвал хэмээн нэрлэсэн байна.
Малын эмч нар Нарвалд үзлэг хийгээд, илүүдэл сүүл гөлгийг өвтгөхгүй тул мэс заслын аргаар авах шаардлагагүй гэж үзсэн байна.
Рентген зураг авахад духан дээрх хоёр дахь сүүл нь яс болон булчингийн эдээр тархитай холбогдоогүй гэдэг нь харагдсан бөгөөд өөрөөр хэлбэл Нарвалын энэ сүүл ажиллагаагүй аж.
Г.Бямбасүрэн