Хонконг: Нэг жагсагч өндрөөс унаж амиа алджээ

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хонконг: Нэг жагсагч өндрөөс унаж амиа алджээ

Лхагва гаригийн орой Хонконгийн нэгэн дүүрэгт хар хувцастай залуу хүний цогцос олджээ. Урьдчилсан мэдээллээр залуу өндрөөс унаж амиа алдсан байна. Түүний унасан шалтгаан болон хэргийн нөхцөл байдлын талаар тодруулахаар ажиллаж байгаа гэж Хонконгийн цагдаагийн газар мэдэгджээ. 

ТАСС агентлагийн мэдээлснээр, амиа алдсан эр хар хувцастай байсан нь эсэргүүцлийн ажиллагааны оролцогчдын нэг байсан байж болзошгүй гэсэн таамаглалд хүргэж байгаа аж.

Эргэн сануулахад, эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслөөс үүдэлтэйгээр Хонконгод зургаадугаар сараас эхлэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. 

Улмаар хуулийг эргүүлэн татсан ч Бээжингийн зүгээс хяналт чангарч байгааг эсэргүүцэн жагсаал цуглаан үргэлжилж, эмх замбараагүй байдал газар авсан юм. 

Тус хотын цагдаагийн газрын мэдээлснээр эсэргүүцэл эхэлсэн зургаадугаар сараас хойш баривчлагдсан хүмүүсийн тоо 4000 давсан бөгөөд тэдний 40 хувь нь оюутнууд байгаа аж. 

Сүүлийн өдрүүдэд жагсагчид тээврийн салбарыг гацаанд оруулж, авто зам болон трамвайн шугмууд дээр хаалт босгосны улмаас автобус, трамвайн хөдөлгөөн саатсан байна. Улмаар их дээд болон дунд сургуулиудын үйл ажиллагааг түр хугацаанд  зогсоосон байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх