ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Иракт өрнөж буй Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 319 хүрсэн талаар тус улсын Iraqi News Agency” /INA/ өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.
INA” агентлаг цэргийн эх сурвалжийг иш татан мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд жагсагчид болон аюулаас хамгаалах хүчний албан хаагчдын аль аль нь байжээ. Аюулаас хамгаалах хүчний 13 албан хаагч амиа алдсан” гэж Дээд комиссын нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна. Уг мэдээлэлд дурдсанаар, эсэргүүцлийн ажиллагааны үеэр 15 мянга гаруй хүн гэмтсэн ажээ.
Ажилгүйдэл, авилга газар авж, амьжиргааны түвшин доогуур байгааг эсэргүүцсэн жагсаал Иракийн нийслэл Багдад болон төв, зүүн нутгийн бусад хотод өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн байна.
Э.Хулан